Орон нутагтДуу хөгжимУрлаг спорт

“Аялгуу дуурьсалтай-Алтай нутаг” ардын авьяастнуудын шилдгүүд тодорлоо

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Аялгуу дуурьсалтай-Алтай нутаг” сумдын ардын авьяастнуудын наадмын шилдгүүд тодорлоо.

Соёлын биет бус ѳвийг ѳвлѳн тээгч, эхний шатнаас шалгарсан аймгийн 18 сум, 2 тосгоны 80 гаруй ардын авьяастан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ѳдѳр 600 гаруй эхчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэлээс ундарсан халуун алга ташилт дор ѳрсѳлдлөө.

Тэргүүн байрын эзнээр Нийтийн дууны тѳрѳлд ѳрсѳлдсѳн Бигэр сумын ардын авьяастан Ц.Отгон-Ѳлзий тодорч Ѳргѳмжлѳл, нэг сая/1.000.000/ тѳгрѳгийн мѳнгѳн шагнал хүртлээ. Хоёрдугаар байрыг Язгуур урлагийн тѳрѳлд ѳрсѳлдсѳн Алтай сумын “Ажийн аялгуу” хамтлаг, Гуравдугаар байрыг Уртын дууны тѳрѳлд ѳрсѳлдсѳн Есѳн булаг сумын ардын авьяастан Э.Цогбадрах, Тусгай байрыг Жаргалан сумын ардын авьяастан Т.Бат-Эрдэнэ, Шарга сумын ардын авьяастан н.Ѳлзийбаяр нар эзэлсэн бол “Хамгийн ахмад настай өвлөн уламжлагч”  шагналыг Тайшир сумын ардын авьяастан Д.Бат-Эрдэнэ хүртсэн юм.

Шагналыг аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн бие тѳлѳѳлѳгч Б.Эрдэнэ-Очир болон наадмын шүүгчид гардуулж баяр хүргэлээ.

НИЙТЭЛСЭН: 2019-03-09 03:36:21
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version