НийгэмХууль эрх зүй7 хоног

Төмөр замын ослоор 1, зам тээврийн ослоор 5 хүн амиа алдаж, 17 хүн бэртэж гэмтжээ

Тээврийн цагдаагийн албанд /ТЦА/-нд өнгөрөгч амралтын өдрүүдэд өдөр нийт 668 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 452 хэргийг шалгаж шийдвэрлэжээ. Үүнээс төмөр зам дээр хоёр осол гарч, нэг хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 8-ны оройн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд нэгдүгээр багийн нутагт ачааны галт тэргэнд 54 настай эмэгтэй дайруулж, амь насаа алджээ. Мөн Сэлэнгэ аймагт Тоёота “Axio” маркийн автомашин гарамгүй газар төмөр замын хашаа дайрч, улмаар 3503 дугаар галт тэргэнд мөргүүлсэн бөгөөд галт тэрэг нэн яаралтай тоормослон зогсож амжсан тул хүний амь нас эрсдээгүй байна. Дээрх автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.

Баяр, амралтын өдөр гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдсөн, тав нь онхолджээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 17 хүн бэртэж, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Гарсан ноцтой ослоос дурдвал:

  • Энэ сарын 8-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт засмал замд T.Pruis маркийн автомашин онхолдож, долоон настай, эмэгтэй хүүхдийн амь нас хохирсон,
  • Хан-Уул дүүргийн нутаг, дулааны цахилгаан станц-3 замд “T.Pruis-2″0 маркийн автомашин нь “T.Pruis-11”, “T.Pruis-20” маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчиж явсан 2-6 насны гурван хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version