Орон нутагХөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж,  хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Өвөрхангай, Баянхонгор аймаг, аймгийн Шинэ жинст, Баян-Өндөр сумдын нийт 2354 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгөөд байна.

Компанийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтээр үнэ төлбөргүй хөрөнгийн зах зээлтэй холбоотой төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд төвийн байрандаа 7 хоног бүрийн Лхагва гаригт 1072 хувьцааны талаар болон хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны арилжааны тухай сургалтыг зохион байгуулдаг тул хүссэн хүн хамрагдах боломжтой юм.

Тус төвийн сошиал суваг Facebook page хуудсыг /1072 Хувьцаа Мэдээллийн Төв/ нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 63,639 like 64,234 дагагчтай болж 1,658,452 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн “1072” төвийг ажиллуулснаас хойш 24,532 гаруй иргэн биечлэн ирж үйлчилгээ авсан, лавлах утсаар 50,035 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version