Засгийн газарУлс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав.

Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг  Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв.

Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэлээ. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө Элчин сайд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

  Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд чухал анд нөхөр, бүс нутаг дахь түнш орон. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ Элчин сайд М.П.Сингх хэлэв.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Энэ төсөл нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт гэдэгт талууд санал нэгдэв.

Энэтхэгийн тал нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах, үйлдвэрт ажиллах монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, “Инженерс Индиа Лимитед” компанийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд М.П.Сингх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version