НийгэмНийслэл

“Улаанбаатар инновацийн төв”-тэй танилцав

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт болон нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарааны компанийн оролцоог нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг орлогч дарга П.Баярхүү онцлов.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тус төвд бойжиж буй стартап компани болох “Прайм технологт солюшн” ХХК-ийн санаачилсан “Beeco-Замын унаа” төслийг хүүхдийн сургуулийн автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр, нийтийн тээврийн смарт картын өөрөө өөртөө үйлчлэх мөнгө цэнэглэгч автомат машиныг бий болгох талаар стартап компани “Бийлог техноложиес”-тай тус тус хамтарч ажиллах талаар санал солилцов.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version