Эдийн засаг

Ганц мод боомтод 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ

Энэ жил Монгол Улс, БНХАУ хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоёрын хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буй аж. Энэ хүрээнд Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ.

Өнгөрсөн онд бараа эргэлт 19,7 сая тонн байсан бол 2019 онд 25 сая тоннд хүргэх зорилт тавьлаа. Мөн Гашуун сухайт боомтод 54 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх бол Ганц мод боомтод Хятадын талаас 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Тодруулбал 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулна. Цагаан хад суурьшлын бүс дэх тог цахилгааны асуудлыг шийднэ.

Түүнчлэн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлуулах урт болоод богино хугацааны арга хэмжээнд оролцуулахаар боллоо.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version