Урлаг спортФото сурвалжлага

Загвар өмсөгч хүн гоё, сайхан бүхнийг үзэгч олонд харуулж, таашаал өгдөг

“Хаврын баяр -2019” Хятадын үндэсний хувцасны загварын шоу нэгдүгээр сарын 21-ны өдөр “Новотел” зочид буудлын 4-р давхарт боллоо. Хятад үндэсний хувцасны загварын шоунд Тианжины Аж  Үйлдвэрлэлийн Их  Сургуулийн хувцас загвар зохион бүтээгч, загвар өмсөгч оюутнууд оролцсон юм. Загвар өмсөгчид Хятад үндэсний уламжлалт болон сонгодог хувцас дээлээ өмсч,  эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлэн, тэгш сайхан  алхаа, гар, биений уян налархай хөдөлгөөн зэрэг үзүүлбэр үзүүлэв.

Хятадын үндэсний хувцасны нэг онцлог бүс бүсэлдэггүй, дан тэрлэг шиг дээл нь энгийн, даруу хийцтэй бөгөөд дээлний өнгө, үзэмж, хээ нь гоёмсог харагдаж байв. Энэхүү “Хятадын уламжлалт хэв маяг” коллекцийг Тианжины Аж Үйлдвэрлэлийн Их сургууль дэглэжээ. Мөн Монголын үндэсний уламжлалт эмэгтэйчүүдийн дээл, хувцасны загварыг “Торго” загварын агентлаг үнэтэй даавуугаар урлан оёсныг Монголын загвар өмсөгчид намбалаг,тайван алхаа, гоо үзэсгэлэнгээрээ харуулж байсан.

Энэ үеэр Тианжины Аж  Үйлдвэрлэлийн Их  Сургуулийн хувцас загвар зохион бүтээгч, загвар өмсөгч оюутнуудын сэтгэгдлийг сонирхлоо.

-Хятадын цагаан сар болж, мөн Монголын цагаан сар болох гэж байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд болж буй “Хаврын баяр”-т зориулсан Хятад үндэсний хувцасны загварын шоунд оролцож байгаадаа загвар өмсөгч та бүхэн ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Монголд болж буй энэ оны “Хаврын баяр”-т бид анх удаа хүрэлцэн ирж, Хятад үндэсний хувцасны загварын шоунд оролцсондоо баяртай байна. Хятад үндэсний хувцас соёлыг монголчуудад танин мэдүүлэхээр үндэсний хувцсаа өмсч, загвраа үзүүллээ.

-Та нарын бодлоор загвар өмсөгч ямар хүн байх ёстой вэ?

-Загвар өмсөгч хүн гоё сайхан бүхнийг үзэгч олонд харуулж, таашаал өгдөг. Хятадын соёлын бүтээл, гоё сайхан загвар, түүнчлэн гоо үзэсгэлэнгээр хүмүүсийн сэтгэл санаанд таашаал өгч, танин мэдүүлдэг үүрэг бүхий онцлогтой мэргэжил юм.

Зохион байгуулагчид нь “Бид энэ удаа БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан “Хаврын баяр” арга хэмжээний хүрээнд Хятад үндэсний дээл хувцас болон Хятадын уламжлагдан ирсэн гар урлалын бүтээлүүдийг танилцууллаа. Энэхүү коллекцоор Хятад үндэсний эмэгтэй хувцасны урлалын онцлог болон эртний сонгодог бүтээлүүдээс дээжлэн сонирхуулав. Хувцасны соёлоор дамжуулан Хятад үндэсний хэв маяг болон үндэстний онцлогийг харуулахын зэрэгцээ Хятад-Монгол хоёр орны хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлж, ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэлийг нэмэгдүүлэн, найрамдалт харилцааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд Монголын нийт ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэж хэлсэн юм.

“Хятадын уламжлалт хэв маяг” коллекцийг харуулсан загварын шоу нь Хятад үндэсний дээл нь соёлын өвөрмөц онцлогтой, түүхэн уламжлалт соёлын хийц урлалаа хадгалан үлдсэнийг нотлон харуулав. Үндэсний дээл хувцсны гайхамшигт соёлыг  зохион байгуулагчид нь ийнхүү тайлбарлажээ.

“Энэхүү уламжлал нь Хятад үндэсний нийтлэг эмэгтэй дээлний жишээ болдогоос гадна үндэсний хувцасны соёлын нэг төрлийн билэгдэл билээ. Энэ нь дэлхийн загварын хэв маягт шуугиан тарьсан байдаг. Үндэсний дээл өмссөн эмэгтэй нь: яруу сайхан шүлэг шиг, харц булаам, сэтгэл догдлуулам, намбалаг уяхан төрхтэй, Яг л Хөх тэнгэрийн үүлс адил, гол мөрний дөлгөөхөн урсгал мэт. Нуурын долгионд Эр нөхрийнхөө энгэрт, Хайр сэтгэлийн тухай ярилцан суухад, уяхан салхи үсийг нь илбэж, уянгалаг жиргээ холын холоос сонсогдох мэт яасан сайхан амьдралын дүр зураг вэ? Ийм дүр зургийг зөвхөн энэхүү хувцас илэрхийлж чадна.

Хятад үндэсний дээл нь тухайн үндэстний эмэгтэйчүүдийн дотоод сэтгэл болон гадаад гоо сайхныг илэрхийлдэг. Өнгөрсөн хугацаанд, Хятад үндэсний дээл нь олон улсын загварын шоунуудад оролцож ондлогт хэв маягаа харуулж чадсан байна. Энэ нь жилээс жилд өргөжиж, энэ төрлийн загвараараа дэлхийн хэмжээний загварын шоунд оролцсоор байна. Хятад үндэсний дээл нь урсгал ус мэт хөг айзамтай, нүд булаам зураг адил мэдрэмж төрүүлэм. Хятад эмэгтэйчүүдийн булбарай төрх, ааш аягыг илэрхийлдэг гэдэг.” хэмээн яруу тодоор тэмдэглэж байна.

Энэхүү шоуг БНХАУ-ын Монгол улсад суугаа Эличн сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зохион байгуулж, Тианжины Аж  Үйлдвэрлэлийн Их  Сургууль, Хятадын Уламжлалт Соёлын Олон Улсын Сурталчилгааны төв хамтран оролцлоо.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version