Нийгэм7 хоног

Төрийн ордны авто зогсоолд хувийн автомашинаа байршуулахыг хориглов

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өчигдөр буюу энэ сарын 21-нээс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын хувийн автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ.

Уг зогсоолд дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан, албан хаагч автомашинаа байршуулдаг байсан бөгөөд тэд энэ шийдвэр нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж байгаа, өглөө хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэхэд цаг нар хүрэлцэхгүй болох, өвлийн хүйтэнд автомашинаа 2-3 удаа халаах шаардлага гардаг, энэ бүрт өөр тийш явах нь хүндрэлтэй гэх зэрэг шалтгааныг бичжээ.

Төрийн тусгай хамгаалалтын газарт дээрх агуулга бүхий хүсэлтийг одоогоор хоёр ч удаа хүргүүлээд байгаа боловч шийдэл гарахгүй удсаар уг шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version