Нийгэм7 хоногУлс төрНийслэл

С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлуулах асуудал сунжирсан хэвээр байна

НИТХ өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг олонхийн саналаар сонгосон ч өнөөдрийг хүртэл батламжлуулах бичиг нь Засгийн газарт ирээгүй байгаа аж. Хуульд заасан бүх баримтуудыг бүрдүүлэн, өнөөдөртөө багтаан Ерөнхий сайдад хүргүүлнэ гэх албан бус мэдээлэл байгаа. Гэвч хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон НИТХ-ын дарга С.Амарсайхан бус заалнаас нэр дэвшин сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна.

Хуульд зааснаар батламжлуулах бичгийг НИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлэхэд хугацаа шаарддаггүй. Харин Ерөнхий сайдад хотын даргыг батламжлуулах бичиг ирсэн тохиолдолд 14 хоногт багтаан зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээ НИТХ-д ирүүлэх ёстой аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version