Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно
Архангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж. Тодруулбал, 01-р сарын 15-ны байдлаар 67 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа юм байна.
Иймд тус аймгийн Эрүүл мэндийн газраас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглох тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Уг хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргаас сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж санал авч, ярилцлаа. Улмаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны 01-р сарын 21-ний өдрөөс 02-р сарын 08-ныг дуустал хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.