Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

136 удаагийн сургалтаар 20 мянган иргэнийг хамруулжээ

Хэнтий аймгийн МХГ өнгөрөгч 2018 онд хүнсний худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналтаар 1712 зөрчил илрүүлэн 65 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Тус газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой дөрвөн удаагийн аяныг өрнүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

“Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аяны хүрээнд малчид, мал бүхий иргэдэд малын эмийг зөв зохистой хэрэглэх, зүй бусаар үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээний ач холбогдол, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарсан үед малчин хүний хүлээх үүрэг, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх 46 удаагийн сургалт мэдээллийг хийжээ.

Аяны хүрээнд нийт 10087 малын сэг зэмийг устгажээ. “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд сургууль, цэцэрлэг орчмын явган хүний орц, гарцыг тэмдэглэгээжүүлэх, хүүхдүүдэд цахилгааны аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, хүүхдийн тоглоомын төв, цэцэрлэгийн гаднах тоглоом, сургуулийн биеийн тамирын талбайн аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, хичээлийн шинэ жилийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж 19 удаагийн сургалт мэдээлэл мөн хийсэн байна.

“Хуулиа мөрдөе-21” аяны хүрээнд Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг чангатгах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины тухай хуулийг сурталчлах, согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн 23 удаагийн сургалт мэдээллийг зохион байгуулжээ. Түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэний оролцоо” аяны хүрээнд хүнсний сав баглаа, боодол, хаяг шошгонд тавигдах шаардлага, хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 29 удаагийн сургалт зохион байгуулжээ.

Эдгээр аянуудын хүрээнд нийт 136 удаа сургалт зохион байгуулан 19820 иргэн, 2486 ажилтан албан хаагчийг хамруулж, 6490 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэн иргэдэд хүргэснээр 2017 онтой харьцуулахад эрсдэл үүсэх магадлалын хувь 4.05%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд үйлчилсэн үйлчилгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд тус аймагт хоол, хүнсний гаралтай хордлого халдварт өвчин гараагүй байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version