НийгэмЭдийн засаг

Тэтгэвэрийн доод хэмжээ 310 мянган төгрөг болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг дөрвөн багц асуудлаар шийдвэр гаргалаа. Тэтгэврийг хоёрдугаар сарын 1-ээс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 270 мянган төгрөг болгохоор тогтоожээ. Бүрэн тэтгэврээс бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр тус тус нэмсэн байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган төгрөг болж байгаа аж.

Ирэх сарын 1-нээс эхлэн тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь олгоно. Нийгмийн халамжийн тэтгэврийг мөн нэмэгдүүлж байна. Зайлшгүй төрөөс халамж, асрамж авах шаардлагатай байдаг учраас халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхдээ доод хэмжээг 155 мянган төгрөг байгааг 174 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Үүнийг мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газрын 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Тодруулбал, 191 мянган төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Мөн 2018 оны есдүгээр сарын 1-нээс багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Энэ үеэр цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалинг мөн найман хувиар нэмэгдүүлж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны есдүгээр сарын 1-ээс цалин нь нэмэгдээгүй албан хаагчдын цалин 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 16 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс гадна 2014 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхдээ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарынхны цалинг тодорхой зөрүүтэй байсан гэж шүүмжилдэг. Тиймээс энэ зөрүүг арилгаж, боловсролын салбарт ажиллагсдын цалин 12,3 хувиар нэмэгдэж байгаа юм. Сүүлийн хоёр жил төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, ур чадварт суурилж цалингийн тогтолцоонд шилжихийг зорьж байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс багш, эмч нарт ажлын байранд хийсэн судалгааг үндэслэж, цалинг тооцож явна. Үүний хүрээнд багш, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэх боломжтой. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оныхоос 21,6 хувиар, 2018 оныхоос 13,9 хувиар нэмэгдэж байна” гэв.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version