НийгэмЭрүүл мэнд

Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэнбагш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм. Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон нийт 118 газрыг хамруулан судалжээ.

Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын болон АШУҮИС-ийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрчээ. Тодруулбал, Монголулсынэмийнбүртгэлдбүртгэгдсэн Франц улсын PfizerPGM үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат 100 мг /хайрцаг дээрээ Виагра Pfizer гэсэн бичээстэй/ нэртэй хуурамч эм илэрсэн байна.

 

Анхдагч савлалтын блистерийн өнгө, бичиглэл нь зөрүүтэй байсан байна. Иймд Эм хангамжийн байгууллагууд болон ард иргэдийг хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version