Шинэ мэдээ

Г.Занданшатар: Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлана

Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хамтран зохион байгуулж, нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүрэг, сум, багийн Засаг дарга, төлөөлөл оролцож байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар чуулганд оролцож, “Төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлан хэрэгжүүлж, асуудлыг цогцоор шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын нэг нь “шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал” юм.

2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санаануудыг тусгаж хуульчлан баталгаажуулсан гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон тус хуулийг даган гарсан дүрэм, журам, баримт бичгүүдийн дагаж мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллана.

Төрийн албанд тогтсон хуучин соёлыг хууль тогтоомж болон орчин үеийн болон ирээдүйн шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажил хийгдэж байна. Аливаа байгууллагын зан үйлийг шинэ нөхцөлд нийцүүлэх шаардлагатай. Шинэ үзэл баримтлалыг хуучин арга барил, хуучин соёлоор хэрэгжүүлэх ёсгүй гэж хэллээ.

Төрийн алба иргэндээ үйлчилдэг, ард түмний үйлчлэгч байх ёстой. Иймд Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлахаар бэлтгэж байна. Энэ асуудлыг маргааш (2019-01-16) Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим орчинд оруулах буюу дижитал шилжилт хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын талаар танилцууллаа. Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг Засгийн газар баталж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд

• Улс төрийн төвлөрөл сааруулах;

• Захиргааны төвлөрөл сааруулах;

• Төсвийн төвлөрөл сааруулах;

• Эдийн засгийн төвлөрлийг сааруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Төвлөрлийг сааруулах бодлого нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэг чиглэл юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version