Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ
Цахилгаан халаагуурт холбогдох Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн 42 мянган айл өрхүүд багтаж байгаа юм байна.
Түүнчлэн энэ жилийг ухаалаг жил болгон зарласантай холбоотойгоор цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэг төхөөрөмж суурилуулж байгаа аж. Ингэснээр осол аваар болохоос өмнө урьдчилан мэдээлэл авч, засч, сайжруулах боломж бүрдэх юм. Одоогоор төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө гарсан бөгөөд хэдий хэмжээний өртөг зарцуулах нь тодорхойгүй байна. Мөн цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВт-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэж, ажил нь эхэлсэн бол Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширсан байна.
Онцлоход, эрчим хүчний салбар өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой аж. Тиймээс үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа гэнэ.