НийгэмУлс төр

Д.Дорлигжав шүүх хуралд онлайнаар оролцож байна

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн өөрийн өмгөөлөгчдөөрөө дамжуулан хүсэлт гаргасан бөгөөд түүний гаргасан хүсэлтийг өнөөдөр 15.00 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангиас Д.Дорлигжав онлайнаар оролцож байна.

Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version