МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Австрали , Тайланд, БНСУ-д суух элчин сайд нарыг өнгөрсөн жил УИХ-д зөвшилцсөн. Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа. Янз бүрийн шалтгаан бий. Тийм учраас Гадаад харилцааны сайд дээрх гурван хүнийг буцаан татах шаардлагатай байна гэдэг саналыг тавьсны дагуу бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ. Хоёр дахь хэлэлцсэн асуудал болох УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуулийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэсэн мэдээллийг өгсөн юм.