Эмнэлгүүдэд нэмэлт ор дэлгэх боломжийг судална
Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад санууллаа.
Мөн энэ хүрээнд өөрийн зүгээс болон Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр дэлгэсэн хүүхдийн орны тоо, эм тарианы хангамж болон пневмококкийн эсрэг вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд хийсэн өвчлөлийн судалгаа зэрэг асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нараас гадна НЭМГ-ын удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.
Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.