Арьс шир, ноос, ноолуур, хөөвөр бэлтгэх арга, технологид суралцаарай
Арьс ширний түүхий эдэд амьд үе, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэмтэл гэж зонхилон тохиолдож байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө арьс ширэн түүхий эдийг хүлээж авах нэгдсэн сүлжээтэй байсан боловч одоогийн нөхцөлд энэ тогтолцоо алдагдсан. Амьд үеийн гэмтэл нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тарилга, туулгалт, угаалга, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг үйлчилгээнд малаа тогтмол хамруулаагүйгээс үүсдэг. Нядалгааны үед арьсыг эсгэх, урах, тасдах зэрэг гэмтэл үүсдэг.
Тэгвэл 2018 оноос эхлэн улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсний үр дүнд амьд үеийн гэмтэл буурч байна. Түүхий эдийн гэмтэл буурснаар малчдын орлого нэмэгдэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Ингээд арьс шир, ноос, ноолуур, хөөвөр бэлтгэх арга, технологид суралцахыг уриалж, цуврал хичээлүүдийг хүргэж байна.