МАН-ын бүлэг гишүүдийг түдгэлзүүлэхгүй, Ерөнхийлөгчийн төслийг дэмжинэ гэв
Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бүлгийн гишүүдийн олон дэмжлээ” гэв.
Бүлгийн даргаас нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд чуулганы ирц бүрдэх эсэх талаар асуухад “Өнөөдрийн 17 цагаар хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг хуралдчихлаа. Одоо хоёр байнгын хороо хуралдана. Өнөөдөртөө багтаад дөрвөн гишүүний асуудал УИХ-ын чуулганаар орно” гэлээ.