7 хоногУрлаг спортФото сурвалжлага

“Тэсийн голын Монголчууд” баримтат кино нээлтээ хийлээ

Дөрвөн цагийн улиралд байгаль цаг ууртаа дасан зохицож,  нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн төрсөн нутагтаа эзэн нь болж, аж амьдралаа аятай сайхнаар авч яваа эгэл жирийн малчин түмний тухай өгүүлэх “Тэсийн голын монголчууд” баримтат кино үзэгчдийн  хүртээл болоход бэлэн болжээ. “Тэгт тойрог” кино компани бүтээсэн тус киноны ерөнхий продюссероор Н.Ганхуяг, Ц.Энх-Амгалан нар ажилласан байна.

Ерөнхий найруулагчаар ажилласан П.Батболд хэлэхдээ “Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумдаар дамжин өнгөрдөг. Орос, Монгол хоёр улсын газар нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгагадаг. Тэсийн голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан аж төрөн сууж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байгааг харуулахыг хүссэн. Нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан бурхнаас заяасан нутагтаа хэрхэн аж төрөн суугааг харуулсан. Ингэхдээ Тэсийн голын эхэн, дунд, адаг хэсэгт амьдран сууж байгаа гурван айлаар жишин харуулсан” гэж онцолсон юм.

“Тэс голын Монголчууд” нэртэй энэхүү баримтат кино нь Монгол хүн монголоороо байж, үндэсний  соёл, уламжлалаа хайрлан хамгаалж өвлүүлэн үлдээх нь чухал гэдгийг сануулна гэдэгт итгэлтэй байна.

                                                                     

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
5 Жил

Kino dirt and Iran hen bnaa hezee tv-ger garh yum

Back to top button
wpDiscuz
1
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version