Нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2019 оны нэгдүгээр сарын 09-ний 00:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Дархадын хотгороор 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай энгэр газраар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав, Дарьгангийн тал газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчимд:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

2019 оны нэгдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version