Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Хот хоорондын автобус осолдсоны улмаас 2 хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолджээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн хоёр ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн” гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version