Шинэ мэдээ
Цагдаагийн байгуулллага “сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, санамж, сэрэмжлүүлэг гаргах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх зэрэг ажил, арга хэмжээг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.