НийгэмУлс төрАНШинэ мэдээ
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр буюу дэгийн дагуу долоо хоногийн даваа гаригт хуралдах ёстой байдаг. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар АН-ын УТЗ-ийн тогтоол болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.1.5/ хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор “Улс төрийн шийдвэр” гаргажээ. Энэ талаар одоо 11.30 цагт Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийх юм.