Сурагчдад мэдлэг, зөвлөгөө өгөв
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “00-ийн зөв хэрэглээ-Эрүүл амьдралын баталгаа” сэдвээр Даланзадгад сумын тавдугаар сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулав. Сургалтаар шаардлага хангахгүй жорлон, ариун цэврийн байгууламжийн гачигдлаас үүсэх эрсдэл, суулгалт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, зөвлөгөө өгсөн байна.
Мөн 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр жинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох, хоол, хүнсний эрүүл ахуй зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж гарын авлага, зөвлөмж тараав. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийшинжилгээнд хамруулах дээжийг хэрхэн зөв авах талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгчээ.