ВидеоЭдийн засаг

Нүүрс тээвэрлэлт хэвийн болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзан Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ.

БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version