ВидеоЭдийн засаг

Нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнөөдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн.

Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.

Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.

Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version