Ардчилсан нам УИх-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намын гишүүнээс, Д.Мурат, Л.Болд нарыг намын нэрээр сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрөв хүртэлх жилээр хасах болжээ. Энэхүү шийдвэрийг өнөөдөр хуралдасан Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо гаргасан байна. Уг шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хассан гэнэ.