Орон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Завхан аймагт автозамын хөдөлгөөнийг түр хаалаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд  ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулсан билээ.

Тиймээс хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг ОБЕГ-аас анхааруулсан билээ.

Энэ хүрээнд Завхан аймгийн Цагдаагийн газраас хүйтний эрч чангарч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл 2018 оны 12 дугаар сарын 01-ний 12:00 цагаас эхлэн Улиастай сум болон бусад орон нутгийн орох, гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version