Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Мал тооллого ирэх сарын 7-нд орон даяар эхэлнэ

Манай улсын мал сүрэг өнгөрсөн онд өсч 66.2 саяд хүрсэн. Энэ жил 18 мянган төл хүлээж авсан бөгөөд 84.6 сая мал намаржиж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байсан удаатай. Энэ онд мал сүргийн тоог ёсоор баталгаажуулах 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллого ирэх сарын 7-ноос 17-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна.

Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах ёстой гэдгийг сануулж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version