Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унасан байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.

Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-ны 22:00 цагийн орчимд Увс аймгийн тухайд Дулааны 1, 2-р станцууд бага температураар дулаан түгээж эхэлсэн бөгөөд хэрэглээний ус өгсөн, унасан шугамын сэргээн засварлалтын ажил үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссын төв штабаас мэдээллээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version