Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг
Их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явжээ
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийх явцад иргэн хууль бусаар их хэмжээний тарвага агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнд холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран явуулж байгаа аж.