Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутагЭрүүл мэнд

Өмнөговь аймагт “Эрүүл шүд” хөтөлбөр хэрэгжиж байна

“Эрүүл шүд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын нэгдүгээр сургуульд шүдний кабинетийг байгуулав.

2018 онд сургууль, цэцэрлэгийн 2-7 настай нийт 3897 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас эмчилгээнд 2199 хүүхдийг хамруулж 56 хувийг нь эрүүлжүүлсэн байна.

Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд шүд ломбодох, сувгийн эмчилгээ, шүд авах, шүдний ховил ломбодох эмчилгээнүүдийг хийж шүд цоорлын тархалтыг 11 %-иар бууруулсан байна.

Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний кабинетад шинээр 2 эмчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмчийн орон тоог нэмснээр шүдний кабинетаар үйлчлүүлэх иргэдийн очер дарааллын асуудлыг бүрэн шийдвэрлэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version