Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа
Дээрх УИХ-ын гишүүдийн У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцоруулах үндэслэл нь:
Нэг: ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ авсан.
Хоёр: Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын үүргээ биелүүлж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй буйгаа зарлаж, бусдыг үймээн самуунд уриалсан
Гурав: Гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага авч чадаагүй. Барьцаалагдсан байдалтай ажиллаж байна.
Дөрөв: Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх саналыг ирэх оныхоо төсөвт тусгалгүй оруулж ирснээр хориг тавих гол үндэслэл нь болсон тус Ерөнхий сайд хариуцлагаа үүрэх ёстой.
Тав: УИХ-аас мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, оффшорт нуун дарагдуулсан хөрөнгийг ил тод болгож буцааж оруулж ирэх асуудлын эрхзүйн асуудлыг бий болгосон атал ахиц гаргаж ажиллаагүй.
Зургаа: Төрийн байгууллага дээр иргэн амиа алдсан, гадны орны байгууллага манай,улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг засгийн газартай зөвшилцөн явуулсан нь хүний эрхийг маш ноцтой зөрчсөн.
Долоо: Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтот нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.