“Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй”
“MNT” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амина алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Тэгвэл цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлж байна” гэжээ.
Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн хуулийн дагуу дүгнэлт ажлын 21 хоногийн дотор гарах ёстой юм байна. Мөн түүний ах нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний дүүгийн үхэлд хэн нэгэн буруутай, амиа хорлоогүй” гэх утга бүхий ярилцлагыг өгчээ.
А.ГАЛСАН