Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмЭнэ сардОрон нутаг

Төөрсөн бамбаруушийг малчны хотонд өвөлжүүлэхээр болжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс баруун урагш Баянбулаг гэх 30 гаруй км орчим газарт нутаглаж буй малчны  ойролцоо аравдугаар сарын 11-ны өдөр баавгайн бамбарууш явж байхыг хүү нь олж харсан байна.  Малчин Б.Баттөмөрийн хүү түүнд мах өгсөөс хойш хэсэг хугацааны дараа алга болсон байжээ. Гэтэл долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 17-нд баавгайн бамбарууш яг мах өгсөн газартаа буцаад хүрээд ирсэн талаар малчин Б.Баттөмөр ярьсан байна. Идэш хоол муутай, турж эцсэн байдалтай байсан тул хотондоо авчирч, хоол өгч, аргамжин, холбогдох албаны хүмүүс мэдээлсэн байна.

Аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгээс уг бамбаруушийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзэж, улмаар Баян-Уул сумын 3-р багийн малчин Б.Баттөмөрийн өвөлжөөнд байлгахаар шийдвэрлэжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version