МАННийгэмУлс төр

МАН-ын бүлэг Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж,  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн прокуророос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудалтай холбоотой асуудлаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг УИХ-д мэдэгдсэн. Тус ирүүлсэн албан бичигт 48 цагийн дотор хариу өгөх хуульзүйн зохицуулалттай учраас шуурхайлан хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд Б.Батзориг хариуцлагаа хүлээгээд сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзжээ. Бүлгийн хурлын талаар өчигдөр /2018.11.06/ 18.30 цагийн үед мэдээлэл хийлээ.

Б.Батзориг гишүүн прокурорын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэдгийг нэр бүхий гишүүд илэрхийлж байв. Цаашид Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр оройн 22 цаг хүртэл хаалттай хэлэлцсэнюм. Харин өнөөдөр дээрх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version