Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 05-нд хуралдаж, прокурорын хүсэлтийг гишүүддээ танилцуулжээ.
НПГ-аас ирүүлсэн хүсэлтэд “Б.Батзоригийг яллагдагчаар татах нөхцөл байдал бий болсон учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байна. Харин өнөөдөр байнгын хороод, УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлөх болон гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Өнөөдөр 09:00 цагт БОХХАА-н байнгын хороогоор сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бол маргааш УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.