Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэм7 хоногОрон нутаг

Баавгай малчны хотонд хэд хэдэн удаа “зочилжээ”

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших  Яргайтын ам орчимд намаржиж байсан айл руу баавгай халдаж, гэр орныг нь эвдсэн ч хүн, мал бэртэж гэмтээгүй байна.

Баавгай аравдугаар сарын 21-нээс хойш малчдын хот руу дайрч, айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь идэх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

Тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа аж.  Энэ талаар дээрх албан тушаалтнаас тодруулахад “Баавгай айлын гэрүүд рүү дайрч, халдсан асуудлыг шалгаж байгаа, тодорхой шийдвэр гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр “Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Баавгай бол тусгай хамгаалалттай зэрлэг амьтан учраас агнах хориотой. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалангийн хариуцсан ажлын хэсэг намаржаанд байсан айлууд руу дайрсан баавгайг хөвч рүүгээ явсан уу, үгүй юу гэдэгт тандалт судалгаа хийсэн юм билээ. Тухайн үед иргэдээс бидэнд энэ талаар мэдээлэл ирээгүй. Улаанбаатар хотоос энэ асуудалд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа” хэмээлээ.

Дээрх асуудалд Амьтан хамгаалах сангаас баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд “Эрэл”, “Морьт хангай”, “Монзол” зэрэг алтны таван уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөн нь ийн сөрөг үр дагавар дагуулж эхэллээ гэж үзэж байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version