УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болгохыг Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хүссэн. Тэдний хүсэлтийг биелүүлээгүй тул эсэргүүцлээ илэрхийлж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт хуралдсан чуулганы хуралдаанд оролцоогүй талаар өмнө бид мэдээлж байсан билээ.
Шинэ долоо хоногийн ажлын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.
Тус бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг чухалчилж үзэхгүйгээр ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон шатахуун, валютын ханшийг голчилж ярилцжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа, Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн талаар эргэн мэдээлэх болно