Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Аврагчид эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаж байна

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилгоор ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version