Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутагЭрүүл мэнд

Хоёр иргэн эрүүл мэндийн хуурамч дэвтэртэй байжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн 5 сургууль, 4 цэцэрлэг, хүнсний зах, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажилчдын нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг татан авалт хийж, тулгалт хийхэд хоёр иргэн хуурамч дэвтэртэй байжээ.

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд МХЕГ-аас ирүүлсэн 02/246 тоот удирдамжаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний чанар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам” –ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү тулгалт хийгдэж байна.

Тулгалтанд хамрагдсан нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн 47 буюу 18 хувь нь хүчингүй дэвтэр байна.

Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт үзлэгийн болон шинжилгээний дугаар тавиагүй, шинжилгээний хэсэгт БЗДӨ/ДОХ-ын дардас дарсан, тушаалд ороогүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бичилт хийж, гарын үсэг зурсан, лабораторийн ажлын протоколыг хагас дутуу бичсэн зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн даргад дутагдал арилгуулах есөн заалт бүхий албан шаардлага өгч, сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч, нярав, Үдийн цай бэлтгэн нийлүүлэгч нарт зохион байгуулсан сургалтанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-аар мэдээлэл хийхээр болжээ. Скайнердсан хуурамч дэвтэртэй хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version