НийгэмНийслэл

Цайзаас зүүн Алтан-Өлгийрүү өгсөх замыг шинэчлэн заслаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус зам нь 2 эгнээ бүхий 0,850 км,  зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай ба зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Экспресс зам” ХХК хийж гүйцэтгэж дууслаа.

Алтан Өлгийн гудамж нь 2003 онд баригдсан авто зам бөгөөд тус авто замын насжилт нь 15 жил болсон. Тус авто замын сүлжээ нь Улаанбаатар хотын зүүн хэсгийн хөдөлгөөнийг хуваарилах гол ач холбогдолтой туслах гудамж авто зам юм.

Анхны байдал нь явган хүний замгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан аж.

Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов.

Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.

Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байсан юм.

“Энэ хэсгийн иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засч, шинэчлээд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлж чадсан. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гарч ирдэг, намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version