МАНУлс төр

Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн юм. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, дараагийн Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын хэнийг дэвшүүлэх талаар хэлэлцсэн байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар Я.Содбаатар гишүүнийг нэр дэвшүүлэхээр тогтсон бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг бүлэг дэмжвэл Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж батлах юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version