НийгэмОнцлох

Тагнуулынхан битүүмжилсэн дөрвөн хайрцаг бүхий эд зүйлийг авч явлаа

Өнөөдөр 13:00 цагийн орчимд Тагнуулын ерөнхий газрын тусгай хамгаалалтын ажилтнууд баруун 4 замын “Голомт” хотхоны С блокийг хамгаалалтад авлаа, баривчилгаа хийх гэж байна гэх мэдээллүүд гарч эхэлсэн. Чухам ямар асуудлаар хэнийг шалгаж буй нь одоогоор тодорхой бус байна

Тэгвэл одоогоор тус байрнаас хамгаалалтад авснаас хойш нэг цаг орчим болсны дараа тусгай хамгаалалтын ажилтнууд битүүмжилсэн дөрвөн цэнхэр хайрцаг бүхий эд зүйлийг гаргаж, машинд ачсан байна.

Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байсан бол одоогоор тусгай гүйцэтгэх ажиллагааг дээрх эд зүйлийг ачиж явснаар  өндөрлөсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулиар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ирсэн гэж байсан ч тагнуулаас өөр мэдээлэл өглөө. Тодруулбал, ямар нэг баривчлагаа хийгээгүй. Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close