7 хоногУрлаг спортНийслэл

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд спортоор өрсөлдөв

“Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадам”-г спортын 5 төрлөөр зохион байгуулж байна. Спорт наадам нь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой зохион байгуулж байгаа юм.

Наадмын эхний төрөл болох спорт явган аялалын шигшээ тэмцээн өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд “Д.Сүхбаатарын талбай-Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол-Баянзүрх хайрхан–Хар усан тохой-Улаанбаатар” гэсэн чиглэлд зохион байгууллаа.

Наадмын эхний төрөл болох спорт явган аялалын шигшээ тэмцээн өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд “Д.Сүхбаатарын талбай-Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол-Баянзүрх хайрхан–Хар усан тохой-Улаанбаатар” гэсэн чиглэлд зохион байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 104 тамирчид спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн гурван төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс Д.Нямдаваа ахлагчтай нийслэлийн Газрын албаны баг тамирчид тэргүүлсэн бол Б.Энхбаяр ахлагчтай нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Энэрэл эмнэлэгийн баг тамирчид, Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн баг тамирчид удаалжээ. Аялалын тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүлжээ.

 

 

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close