Авилгын хэргээр шалгагдаж буй дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ
Дээрх албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоогдсон бөгөөд тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургаадугаар сард дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Харин МХЕГ-аас дээрх хоёр дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа боловч эдгээр ажлын байранд хэн нэгнийг албан ёсоор томилоогүй байгаа аж.