НийгэмХууль эрх зүй7 хоног

Авилгын хэргээр шалгагдаж буй дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, тус газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига авсан буюу 500 сая төгрөгийн авлига авсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа юм.

Дээрх албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоогдсон бөгөөд тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургаадугаар сард дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Харин МХЕГ-аас дээрх хоёр дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа боловч эдгээр ажлын байранд хэн нэгнийг албан ёсоор томилоогүй байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close