Нийгэм7 хоногНийслэл

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын хөшөөний нээлт боллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Түүний хөшөөг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 39-р гудамжинд сүндэрлүүллээ.

Дашийн Дамба нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1908 оны гуравдугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэрээр Улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, чиглэлийг анх дэвшүүлж, нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулж байсан байна.Мөн Эрхүүд байгуулагдаж Наушка-Улаанбаатарын 400 км өргөн төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон бусад томоохон объект, барилга байгууламж барих гэх мэт энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байжээ.

Д.Дамбын санаачилгаар Монголд Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедицүүд ажиллан орон даяар, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил хийж, манай хүн ам эрүүлжсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүн ам 1960- аад онд огцом өсч, улмаар нийт хүн амын бүтцэд 16 хүртэлх насны хүүхэд 46 хувийг эзлэх болсон байдаг байна.

Түүний энэхүү гавьяа зүтгэлийг хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний төрсөн Булган аймагт хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тухайлбал Дашийн Дамбын талаарх эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС болон МСҮТ-үүдэд эссэ бичлэгийн уралдаан, төрийн албан хаагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close